ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 6-8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 6-8-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.
2025 оны 01-р сарын 05-ны 20 цагаас 2025 оны 01-р сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 35-40 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2025 оны 01-р сарын 07-ноос 01-р сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 7-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


















