ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 12-р сарын 21-ний 20 цагаас 12-р сарын 22-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 22-27 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнодын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2024 оны 12-р сарын 23-наас 2024 оны 12-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


















