ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн
Нэгдүгээр сарын 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
2026 оны 1-р сарын 03-ны 20 цагаас 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 35-40 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2026 оны 01-р сарын 05-наас 2026 оны 01-р сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 07-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 06-нд нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.


















