Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2025 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -35-40 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 23-28 хэм өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2025 оны хоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна, 26-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хуваалцах