Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 28-нд тал, хээрийн нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 28-нд тал, хээрийн нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.


2025 оны 04-р сарын 27-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуур болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2025 оны 04-р сарын 29-нөөс 05-р сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд баруун аймгуудын нутгаар өдөртөө дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Хуваалцах