ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 18-20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Есдүгээр сарын 18-20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2025 оны 09-р сарын 17-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орон. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2025 оны 09-р сарын 19-нөөс 09-р сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


















