ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаарна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаарна.
2024 оны 10-р сарын 10-ны 20 цагаас 10-р сарын 11-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэмийн дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-+18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 7-9 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2024 оны 10-р сарын 12-ноос 2024 оны 10-р сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Ховдын нутгаар секундэд 18-20 метр, 13-15-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


















