ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 9, 10-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 9, 10-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2025 оны 10-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2025 оны 10-р сарын 09-нөөс 10-р сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно.. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


















