Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.


2024 оны 03-р сарын 13-ны 20 цагаас 03-р сарын 14-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.


2024 оны 03 дугаар сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 19-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон говиийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 15, 16, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Хуваалцах