Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.


2024 оны 09-р сарын 03-ны 20 цагаас 09-р сарын 04-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 3-8 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 05-наас 2024 оны 09 сарын 09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 7-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Хуваалцах