ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2025 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 17-ноос
2025 оны тавдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын саваар, 18-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 18, 19-нд нутгийн баруун өмнөд хэсгээр дулаарна.


















