ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 4-7-нд уулархаг нутгуудаар ялимгүй цас орно.
2025 оны нэгдүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар 1-6 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 4-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 7-нд Халх голын сав газраар цас орно. Салхи 04-нд Алтайн салбар уулсаар, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


















