ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2025 оны есдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 18-20 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 28-наас
2025 оны аравдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 01-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 09-р сарын 30, 10-р сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 09-р сарын 30, 10-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















