Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Малчид, иргэд, хадланчидад зориулсан мэдээ: Наймдугаар сарын 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, ялангуяа Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаа

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, хадланчидад зориулсан мэдээ: Наймдугаар сарын 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, ялангуяа Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны 08-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өглөөгүүр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд үүл багасаж, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсэж 18-20 хэм дулаан байна.


2025 оны 08-р сарын 18-наас 08-р сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Наймдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах