ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 20-нд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 20-нд Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.
2025 оны долоодугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнодын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар халж 33-38 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 26-28 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Долоодугаар сарын 22, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















