ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна.
Мэдээллийн алба

2026.06.10Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 10-нд нутгийн зүүн хагаст дулаарна.2026 оны 6-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв☔Хур тунадасНутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. ↗СалхиСалхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.☀ТемпературАлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн өвөр говиор 29-34 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.Улаанбаатар хот орчмын цаг агаарын төлөв☀Улаанбаатар23-25°C5-10 м/с↗Багануур23-25°C6-11 м/с☁Тэрэлж22-24°C5-10 м/сУЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
5 хоногийн төлөв2026 оны 6-р сарын 11-нээс 06-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвХур тунадасны төлөв11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. ↗Салхи Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.Температурын төлөвХэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


















