Цаг агаарт нөлөөлж бороо оруулжээ
Дорнодын Чойбалсан хот, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот суманд бороо оруулжээ
Мэдээллийн алба

Дорнод аймгийн төв хэсэг болон Халхгол суманд “Онон бороо -I, II” экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлж, бороо оруулжээ. Тодруулбал, энэ сарын 6-7-нд шилжих шөнө тус экспедиц цаг агаарт, зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлснээр Дорнодын Чойбалсан хот, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот суманд бороо оруулжээ.
Эх сурвалж: Дорнод аймгийн Ус цаг уур, шинжилгээний төв


















