Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд хэсэг, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгийн зарим газар, Баянхонгорын өмнөд хэсгээр 0.0-17.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Давстад 17.0 см, Сагилд 9.0 см, Ховдын Мөстөд 12.0 см, Баянхонгорын Ш
Мэдээллийн алба

2024 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 04 дүгээр сарын 09-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд хэсэг, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгийн зарим газар, Баянхонгорын өмнөд хэсгээр 0.0-17.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Давстад 17.0 см, Сагилд 9.0 см, Ховдын Мөстөд 12.0 см, Баянхонгорын Шинэжинстэд 8.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-13.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 13.0 мм, Отгонд 9.0 мм, Булганы Баян-Агтад 9.0 мм, бусад нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг, болон Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 5-16 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 1 хэм дулаанаас 5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй, өнгөрсөн шөнө 0.0- 0.2 мм бороо орсон. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 14-15 хэм, өнгөрсөн шөнө 3-5 хэм дулаан байв.


















