Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ЦУОШГ: Өнөө шөнө (2026.06.18-19) Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 градусыг давж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

ЦУОШГ: Өнөө шөнө (2026.06.18-19) Хөвсгөл, Завханы нутаг, Архангайн хойд хэсгээр 0 хэмийг давж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Маргааш буюу (2026.06.19) Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Мөн өнөө шөнө Төв аймгийн хойд, маргааш буюу 19-нд Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо орохыг онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, хол, ойрын замд гарахдаа дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаагт зам гарцаар явах зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Хуваалцах