Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2015 оны хоёрдугаар сарын 18-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи өмнөөс 6-11 м/с. 17 цагт 0 хэм, 20 цагт 3 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Хоёрдугаар сарын 20, 21-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны хоёрдугаар сарын 18-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи өмнөөс 6-11 м/с. 17 цагт 0 хэм, 20 цагт 3 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 0 хэм дулаан, харьцангуй чийгшил 26 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны хоёрдугаар сарын 18-ны 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс, Завханы, нутгаар 20-25 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 2-4 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 18-20 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2015 оны хоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 20-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч суларна.


















