Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Маргааш өдөр Төв, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Төв, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 18-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 2-7 хэм, зүүн хэсгээр 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар шөнөдөө секундэд 14-16 метр, өдөртөө секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна. Өдөртөө 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах