Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар 10-20 хэмаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 12-ны 20 цагаас 03-р сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 27-32 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө эрс хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө эрс хүйтэрч 23-25 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө эрс хүйтэрч 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2026 оны 03-р сарын 14-нөөс 2026 оны 03-р сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 14, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. Гуравдугаар сарын 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


















