Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга, шөнөдөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга, шөнөдөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.


2016 оны 5-р сарын 04-ний 16-21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17 цагт 2 хэм дулаан, 20 цагт 1 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийгшил 51 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2016 оны тавдугаарсарын 4-ний 21 цагаас тавдугаар сарын 5-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч Хөвсгөл, Хангайн уулархаг нутаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи зүүн хойноос секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, зүүн хэсгээр 1-6 хэм, өдөртөө эрс сэрүүсч бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар эрс сэрүүсч 1-6 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 6-наас тавдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7,8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах