Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Увсын нутаг, Ховдын хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2016 оны аравдугаар сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 11 градус, 20 цагт 6 градус дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 13-ны 20 цагаас аравдугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увсын хойд хэсгээр хүйтэрч 6-11 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх нутгаар 15-нд секундэд 18-20 метр, бусад хугацаанд секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,18-нд нутгйин зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Хуваалцах