Цаг агаарын болзошгүй эрсдэлийг бууруулах шаардлагатай
Дөрөв, тавдугаар сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол,
Мэдээллийн алба

Дөрөв, тавдугаар сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, тавдугаар сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Мөн дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурах болзошгүй бөгөөд тав болон зургаадугаар сарын эхээр хуурайшилт ихтэй байх төлөвтэй байгаа тул аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















