Цаг агаарын мэдээлэл цуглуулдаг хийн бөмбөлөг
Диаметр нь 1.5 метр бүхий устөрөгчийн хийн бөмбөлөг хэмжигч аппарат “тээж” дээшлэх явцдаа агаарын дулаан, даралт, чийгшил, салхины хурд зэрэг мэдээлэл цуглуулдаг.
Мэдээллийн алба

БНХАУ үндэсний цаг уурын 24 ажиглалтын төвтэй. Эдгээрийн нэг Сычуань мужийн Вэньжянь үндэсний цаг уурын ажиглалтын төв далайн түвшнээс 30 мянган метр өндрөөс газрын гадаргын цаг агаар, хөдөө аж ахуйд хэрэгтэй цаг уурын мэдээлэл, цацрагийн хэмжээ болон аянга цахилгаан зэрэгт хэмжилт хийж тоо баримт цуглуулдаг. Цуглуулсан тоо баримтаа улсынхаа дотоод гадаадын бусад цаг уурын судалгааны төвтэй хуваалцдаг аж.
Түүнчлэн өндөр агаараас тоо баримт цуглуулахдаа устөрөгчтэй хийн бөмбөлөг хөөргөдөг юм байна. Тодруулбал, өдөрт гурван удаа буюу 01:15, 07:15, 19:15 цагт устөрөгчийн хийн бөмбөлөг хөөргөж ажиглалт хийдэг.
Сонирхуулахад, Диаметр нь 1.5 метр бүхий устөрөгчийн хийн бөмбөлөг хэмжигч аппарат “тээж” дээшлэх явцдаа агаарын дулаан, даралт, чийгшил, салхины хурд зэрэг мэдээлэл цуглуулдаг. Ийн хийн бөмбөлөг үүргээ биелүүлсний дараа 30 мянган метрийн өндөрт хүрээд өөрөө хагардаг аж.
Эх сурвалж: CCTV


















