Цаг агаарын өөрчлөлд хамгийн их өртөгсөд эвсэл байгуулжээ
Цаг агаарын өөрчлөлд хамгийн их өртөгсөд хэмээн өөрсдийгөө үзэж байгаа дэлхийн 20 орны засгийн газар “Ви-20” гэдэг эвсэл байгуулж байгаагаа зарлалаа. Перугийн нийслэл Лима ботод болж
Мэдээллийн алба

Цаг агаарын өөрчлөлд хамгийн их өртөгсөд хэмээн өөрсдийгөө үзэж байгаа дэлхийн 20 орны засгийн газар “Ви-20” гэдэг эвсэл байгуулж байгаагаа зарлалаа. Перугийн нийслэл Лима ботод болж байгаа Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны энэ жилийн хамтарсан хурал дээр дээрх орнууд энэ шийдвэрээ зарласан байна.
Энэ шинэ эвсэлд Афганистан, Бангладеш, Барбадос, Бутан, Вануату, Вьетнам, Зүүн Тимор, Гана, Кени, Коста-Рика, Мадагаскар, Мальдив, Непал, Руанда, Сент-Люси, Танзани, Тувалу, Филиппин, Этиоп гэсэн улс орнууд нэгджээ. “Бид бол дунд болон бага орлогтой, хөгжлийн замыг сонгон урагшилж байгаа, ямар ч үржил шимгүй газар нутагтай, арлын, уулархаг, далайд гарцгүй жижиг орнууд, бид нийлээд 700 сая хүн амтай, биднийг цаг агаарын өөрчлөлтийн өмнө өвдөг сөхрөхгүй байх гэсэн чин эрмэлзэл нэгтгэж байна” гэж тэдгээр орны хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
“Ви-20” эвсэлийн зорилго, байгалийн гамшгаас учирсан хор хохирлыг, үр дагаварыг арилгахад гарсан нийт зардлыг нөхөхөд ашиглаж болох улсын болон хувийн хөрөнгөний оролцоотой сан байгуулахад оршиж байна. Тэгээд ч улс хоорондын шинэ эвсэл Парис хотноо болох НҮБ-ын цаг уурын асуудлаарх олон улсын бага хурал болохоос 2 сарын өмнө бий болж байгаагаараа онцлог юм. Энэ бага хурлаар шинээр батлах хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах тохиролцоог хэлэлцэнэ.


















