Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад тогтвортой байсан.
Мэдээллийн алба

Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад тогтвортой байсан.
Харин 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байсан ба Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна.
Цаашдаа нийт нутгаар дулаарахтай холбоотойгоор нууруудын болон голуудын дагууд мөс хэврэгшиж болзошгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс


















