Цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглахыг хүслээ
Чуулганы нээлтэнд гадаад улс, орноос Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд, төлөөлөгч, хүндэт зочид нар уригдан оролцлоо.
Мэдээллийн алба

УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулган албан ёсоор нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төлөөлөгч, хүндэт зочид нар уригдан оролцлоо. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр "Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн “Хөрөнгө оруулалтын тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль болон бусад эрдэс баялаг, уул уурхайн холбогдолтой хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт яаралтай баталж гаргах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн намрын чуулганаар улсын төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцдэг хуультай. Тийм учраас цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж, нам, эвслийн бүлгүүд санал дүгнэлтээ гаргаж, Байнгын хороод хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан өөрт хамааралтай хуулиудыг төлөвлөсөн хугацаанд нь хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулахын төлөө шамдан ажиллана гэдэгт итгэж байна" гэв. УИХ-ын чуулган ийнхүү нээлтээ хийгээд завсарлав. Харин үдээс өмнө УИХ дах улс төрийн намуудын бүлгүүд хуралдаж цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх юм байна.


















