“Цаг сэлгээтэй” тоглолт энэ сарын 8-аас эхэлнэ
Гэхдээ тэд зөвхөн бүх сумын үзэгчидтэй зүрхэнд хоногшсон аялгуу, сэтгэлд эгшиглэх бүтээлээрээ уулзалдах аж.
Мэдээллийн алба

“Жаргаж амьдаръя”, “Хайрын совинтой бороо”, ”Насны ганцхан хань”, “Учирал холын чамтайгаа”, ”Хангайн дуу”, “Цаг сэлгээтэй” зэрэг ардын дууг шинэ цагийн хэлбэрээр дуулж, нийтийн дууны салбарт нэгэн өөр өнгө аясыг бий болгож буй дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар орон нутгаар аялан тоглолт хийх гэж байна.
Өмнө нь бүх сумдаар тоглосон бол энэ удаа бүх аймгийн үзэгчидтэй зүрхэнд хоногшсон аялгуу, сэтгэлд эгшиглэх бүтээлээрээ уулзалдах аж.
“Цаг сэлгээтэй” тоглолт энэ сарын 8-аас эхлэх бөгөөд үзэгчдийг гэнэтийн олон бэлэг хүлээж байна.


















