Цаг үеийн шинжтэй зарим зардалд зориулж аймгуудад 50-100 сая төгрөг хуваарилна
Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах агуулах, саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгалаа.
Мэдээллийн алба

Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам, давааг нээх зэрэг цаг үеийн шинжтэй зарим зардалд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комисс аймгуудад дунджаар 50-100 сая төгрөг, нийт 1.1 тэрбум төгрөгийг хуваарилж, санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах агуулах, саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгалаа.


















