Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цаг уурын мэдээллийн И-ТВ студи байгуулна

Монгол Улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Цаг уур, орчны шинжилгээний газраас интернэтэд суурилсан цаг уурын мэдээллийн И-ТВ- студи байгуулна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цаг уурын мэдээллийн И-ТВ студи байгуулна
Цаг уурын мэдээллийн И-ТВ студи байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Цаг уур, орчны шинжилгээний газраас интернэтэд суурилсан цаг уурын мэдээллийн И-ТВ- студи байгуулна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНСУ-ын “Дижитал Сон Ү” компанийн ерөнхий менежер Ким Тэй Ёнь манай улсад урилгаар зочилж студи байгуулах талаар цогц зөвлөгөө өглөө. Тэрбээр манай улсын томоохон телевизүүдэд техникийн зөвлөгөө өгдөг өндөр түвшинд мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн юм. Энэ төрлийн студи бий болсноор Цаг уур, орчны шинжилгээний газар болон харъяа мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй цаг уур, орчны төлөв байдлын урьдчилсан болон бодит мэдээ, мэдээллүүдийг орчин үеийн түвшинд нарийвчлан боловсруулж, интернет ашиглан тусгай вэб хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд шуурхай хүргэж, ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх, хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Студийг ирэх оны 3 дугаар сарын 23-нд тохиох 90 жилийн ойн үеэр ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

Хуваалцах