Цаг уурын техник, технологийн шинэчлэх хэрэгтэйг Ерөнхий сайд хэллээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг уурын салбарын техник, технологийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад үүрэг болголоо.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд цаг уурын 316 өртөө ажилладаг. Эдгээр өртөөний 150 орчим нь автомат, мөн улсын хэмжээнд ганц суурин радарын станцтай. Үүнийг үндэсний хэмжээний сүлжээ болгох, мөн цаг уурын системд ашиглаж байгаа супер компьютерийн ашиглалт 100 хувьд хүрсэн зэрэг техник технологийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Цогт-Очир хэлсэн юм.
Манай улсын олон чухал салбар цаг уурын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тиймээс хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж цаг уурын салбар хөгжих учиртай. Тиймээс хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгаа тооцоо гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг өнөөдөр болсон Шийдлийн цаг уулзалтын үеэр Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн энэ үеэр Ерөнхий сайд шинэ захирамж танилцуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Цэрэнхүүгийн Шаравдоржийг томилсон юм.