Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд 76800 гаруй дуудлага бүртгэгджээ
1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд нэг сарын хугацаанд 76800 гаруй дуудлага бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд 76800 гаруй дуудлага бүртгэгдсэн байна. 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд нэг сарын хугацаанд 76800 гаруй дуудлага бүртгэгджээ. Үүнээс 90.5 хувь нь эрүүл мэндийн байгууллагуудтай холбогдож үзлэгийн цагаа товлосон байна. Нийт бүртгэгдсэн цаг товлолтын 68 хувь нь 6 дүүргийн эрүүл мэндийн төвд хандсан байна. 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийн дарга н.Бямбасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд 76800 гаруй дуудлага бүртгэгджээ
Мөн дуудлагын нэгдсэн төвд холбогдож цаг товлох үйлчилгээг авсан ч өдөрт дунджаар 30 орчим хүн тухайн эмнэлгийн байгууллагад товлосон цагтаа очдоггүй гэж албаныхан хэлж байна.


















