Цагаачдыг хамгаалах хуультай болохыг сануулав
Дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийг хамгаалах хууль эрхзүйн орчин бүрдүүлэхгүй бол манай улс хүний эрхийн зөрчил гаргахад ойрхон байгааг судлаачид сануулж байна.
Мэдээллийн алба

Дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийг хамгаалах хууль эрхзүйн орчин бүрдүүлэхгүй бол манай улс хүний эрхийн зөрчил гаргахад ойрхон байгааг судлаачид сануулж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Өвөрмонголын өөртөө засах орны орогнол хүссэн хоёр иргэнийг БНХАУ руу албадан буцаасан нь хүний эрхийн зөрчил болсон гэж тэд үзэж байна. Тиймээс хүний эрхийг дээдэлж, олон улсын тавцанд нэр хүндээ унагахгүйн тулд дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн талаар тодорхой хууль санаачлах шаардлагатай гэж Монголын Эмнести интернэшнл байгууллагын хуульчдын бүлгийн ахлагч н.Очирбал ярилаа.


















