Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаачлалын албаны мэдээллийн сүлжээг хэрэгжүүлнэ

Инчеоны цагаачлалын албаны бүртгэлийн үндсэн үйл ажиллагаа тэнд ашиглаж буй орчин үеийн дэвшилтэт техник технологи болон журам, заавартай дэлгэрэнгүй танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаачлалын албаны мэдээллийн сүлжээг хэрэгжүүлнэ
Цагаачлалын албаны мэдээллийн сүлжээг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар улсын хилээр зорчигчдыг хөнгөн шуурхай шалган нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран “Е-Immigration буюу Цахим шалган нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд БНСУ-ын Цагаачлалын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлахаар Газрын Дэд дарга М.Мөнхбат тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 11-15-ны өдрүүдэд тус улсад ажиллаж Инчеоны цагаачлалын албаны бүртгэлийн үндсэн үйл ажиллагаа тэнд ашиглаж буй орчин үеийн дэвшилтэт техник технологи болон журам, заавартай дэлгэрэнгүй танилцлаа.

Хуваалцах