Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагаачлалын бус визийн хугацааг 5 жил болгож сунгалаа

Америкийн нэгдсэн улс Куба улсын иргэдэд цагаачлалын бус нэвтрэх визийн хугацааг 5 хүртэл жил болгож хугацааг нь сунгалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаачлалын бус визийн хугацааг 5 жил болгож сунгалаа
Цагаачлалын бус визийн хугацааг 5 жил болгож сунгалаа. Зураг: МҮОНРТ

Америкийн нэгдсэн улс Куба улсын иргэдэд цагаачлалын бус нэвтрэх визийн хугацааг 5 хүртэл жил болгож хугацааг нь сунгалаа. АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф энэ тухай мэдээлжээ. Түүнээс гадна уг визийг олон удаагийнх болгож өөрчилсөн гэлээ. Үүнээс өмнө нь АНУ-д зорчиж байгаа Куба иргэдэд зөвхөн 6 сарын хугацаатай нэг удаагийн цагаачлалын бус виз өгдөг байсан аж. Тэрээр цааш нь хэлэхдээ, Америкийн Засгийн газрын энэ шийдвэр нь АНУ, Куба улсууд дахь хүмүүсийн хоорондын холбоо хэлхээг бэхжүүлж, Кубачуудтай харилцаагаа өргөжүүлэх, ил нээлттэй байдлыг ахиулах өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэсэн байна. АНУ-ын засаг захиргааны байр суурины үүднээс, Вашингтоны энэ бодлого нь Кубад “Иргэний нийгэм” бүрэлдэж, “Арлын энэ улсыг ардчилагдахад” тустайг төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч мэдэгджээ.

Түлхүүр үг:Нийгэмзөвөлгөөвиз
Хуваалцах