Цагаан адууны баяр ирэх сарын эхээр болно
Хөвсгөл аймгийн “Дэлгэрхаан” уулын тахилга, цагаан адууны баяр, “Дархад хурд-6” өв соёлын наадам наймдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Соёо толгойд” болно. Энэхүү баяр наадмаар зургаан насны морьдын уралдаан,
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн “Дэлгэрхаан” уулын тахилга, цагаан адууны баяр, “Дархад хурд-6” өв соёлын наадам наймдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Соёо толгойд” болно. Энэхүү баяр наадмаар зургаан насны морьдын уралдаан, Хүчит 128 бөхийн барилдаан, Үндэсний сур харваа, Ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам, Өв соёлын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээнүүд болно. Мөн аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар дан Дархад цагаан морьдын уралдаан зохион байгуулах юм байна.
Энэхүү уралдаан нь Монгол Улсдаа анх удаа дан цагаан адууны уралдаан болж байгаагаараа онцлогтой аж. Цагаан адууны уралдаанд дээд гурван насны битүү морьд нийлж уралдах юм байна.


















