Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан агуйг тохижуулжээ

Цагаан агуйд одоогоос 700.000 жилийн Тэртээ хүн орогнон амьдарч байсны ул мөрийг илтгэх археологийн олон сонирхолтой баримтыг Монгол-Орос-Америкийн эрдэмтэд хамтарсан судалгаа явуулсны үр дүнд нээн илрүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан агуйг тохижуулжээ
Цагаан агуйг тохижуулжээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймаг

Хүн төрөлхтний өлгий гэгдэх Цагаан агуйг Баянлиг сумынхан сум хөгжүүлэх сангийн хоёр сая төгрөгөөр тохижуулсан байна. 1996оны малтлагаас гарсан шороо үүдний хэсэгт зам таглан байсныг зайлуулж, зоргол болон элдэв зүйлээр агуйн хананд бичсэн байсан зүйлсийг арилгахаас тус ажил эхэлжээ. Мөн нарны зайгаар ажилладаг гэрлийг агуйн гурван хэсэгт байрлуулж, агуйд хүрэх өгсүүр шатыг хийснээс гадна агуй дотор эртний хүний дүрс бүхий баримал, агуйн гадаа сүүдрэвч зэргийг барьж байгуулсан байна.

Баянхонгор аймгийн Их Богд уулнаас баруун өмнө зүгт 40 км, Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км зайд Цахир ууланд орших томоохон агуйг Цагаан агуй гэдэг.


Цагаан агуйд одоогоос 700.000 жилийн тэртээ хүн орогнон амьдарч байсны ул мөрийг илтгэх археологийн олон сонирхолтой баримтыг Монгол-Орос-Америкийн эрдэмтэд хамтарсан судалгаа явуулсны үр дүнд нээн илрүүлсэн юм. Тус агуйд амьдарч байсан эртний хүмүүс чулуугаар багаж зэвсэг үйлдвэрлэхдээ гарын доорхи материалыг ашиглаж байсан байна. Энэ нь агуйн амны дээд талд, зүүн хойд зүгт ойролцоогоор 50 метр орчим зайтай газарт улаан хүрэн болон шар өнгийн нарийн ширхэгтэй чулуугаар зэвсэг хийж байсны ор бүхий дарханы газар байрлаж байгаагаар тайлбарлагдах бололцоотой. Ийнхүү Монгол нутаг төдийгүй манай дэпхий дээр хүн амьдарч байсан хамгийн эртний ул мөрийг илрүүлэн тогтоосноороо уг нээлт шинжлэх ухааны хосгүй энэ цэнэтэй ажээ.

Түлхүүр үг:Агуй
Хуваалцах