Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цагаан алт олборлох уурхайд осол гарчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Рюстенбург хотод уул уурхайн нэгэн компанийн цагаан алт олборлох уурхайд 1800 орчим хүн боогджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан алт олборлох уурхайд осол гарчээ
Цагаан алт олборлох уурхайд осол гарчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Рюстенбург хотод уул уурхайн нэгэн компанийн цагаан алт олборлох уурхайд 1800 орчим хүн боогджээ. Уурхайн аманд осол гарсан гэх урьдчилсан мэдээлэл байна.

“Хүмүүс маш том хэсэгт, хангалттай аюулгүй газарт байгаа. Устай, хангалттай агааржуулалттай нөхцөлд байна” гэж компанийн төлөөлөгч хэлснийг “Блүүмберг” агентлаг дамжуулжээ. Одоогоор компаниас уурхайчдыг гаргаж ирэх хувилбаруудыг судалж байна. Энэ зорилгоор хөрш уурхайг нь ашиглаж магадгүй болжээ.

Хуваалцах