Цагаан баавгай 2100 он гэхэд устаж дуусах аюул нүүрлээд байна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн туйлын цагаан баавгай 2100 он гэхэд устаж дуусах аюул нүүрлээд байгааг зарим судалгаанд анхааруулжээ. Арктикийн мөс хурдацтай хайлж байгаа нь
Мэдээллийн алба

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн туйлын цагаан баавгай 2100 он гэхэд устаж дуусах аюул нүүрлээд байгааг зарим судалгаанд анхааруулжээ. Арктикийн мөс хурдацтай хайлж байгаа нь цагаан баавгайн тоо толгой эрс цөөрөхөд нөлөө үзүүлж байна.
Цагаан баавгайнууд хоол тэжээлээ олж идэхэд мөс маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Харамсалтай нь, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал Арктикийн мөсний хэмжээ багасахад ихээхэн нөлөө үзүүлж, цагаан баавгай хүнс тэжээлийн гачигдалтай тулгарах болжээ. Торонтогийн Их сургуулийн судлаач ПетерМолнар “цагаан баавгайнууд дэлхийн дээвэр дээр амьдардаг.
Мөс байхгүй болсноор тэдэнд өөр амьдрах газар нутаг олдохгүй” гэж ярьсан байна. Хиймэл дагуулын тусламжтайгаар Арктикийн мөсөн хавтангуудын өөрчлөлт, агшилтыг 1970 оноос хойш тасралтгүй хянаж, ажиглаж байгаа юм. Хойд туйлын мөсөн хавтангууд 10 жил тутамд 13 хувиар багасаж байна.


















