Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ

Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ
Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байна.

Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгийн нутгаар хур тунадастай. Архангай аймгийн Тариатаас Завхан аймгийн Их-Уул хүртэл цасан шуургатай, зам, даваанд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан аймгийн Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсгэж, зам цасанд боогдсон байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Хуваалцах