Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан даваанд түр амрах зогсоол байгуулж дуусав

Архангай аймгийн Цагаан давааны ард болон урд талд тус бүр 50 метрийн урт, 9 метрийн өргөнтэй авто зогсоолын ажлыг “Саруул харгуй” ХХК хийж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан даваанд түр амрах зогсоол байгуулж дуусав
Цагаан даваанд түр амрах зогсоол байгуулж дуусав. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Цагаан давааны ард болон урд талд тус бүр 50 метрийн урт, 9 метрийн өргөнтэй авто зогсоолын ажлыг “Саруул харгуй” ХХК хийж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Түр амрах зогсоолыг хийснээр Цагаан даваагаар зорчин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд түр зогсолт хийн, аюулгүй байдлаа хангах юм. Энэ ажлыг Архангай аймгийн Засаг дарга өнгөрөгч наймдугаар сард Цагаан давааны замын нөхцөл байдалтай танилцах үеэрээ шийдвэрлэж өгөхөөр болж, зогсоол байгуулах газрыг зааж өгсөн юм.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуваалцах