Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан хаалга”-ыг хөшигийн хөндий рүү нүүнэ

Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан хаалга”-ыг хөшигийн хөндий рүү нүүнэ
“Цагаан хаалга”-ыг хөшигийн хөндий рүү нүүнэ. Зураг: МҮОНРТ

Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг тэргүүлэгчдэд танилцууллаа. Тэд саналыг хэлэлцэн тогтоол гаргаж, буулгахаар боллоо. Харин 2015 онд Хөшигийн хөндийд шинэ “Цагаан хаалга” барина.

Хуваалцах