Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цагаан хаданд осол гарч нүүрс тээвэрлэдэг машины жолооч амиа алджээ

Энэ талаарх дуудлага цагдаагийн байгууллагад өнөөдөр 07:46 цагт бүртгэгдсэн байна. Энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан хаданд осол гарч нүүрс тээвэрлэдэг машины жолооч амиа алджээ
Цагаан хаданд осол гарч нүүрс тээвэрлэдэг машины жолооч амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн нүүрс тээврийн замд ачааны автомашины жолооч галд өртөж, машиныхаа кабинд нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, Цагаан хад гэх газарт нүүрс тээврийн “Сань-Хэ” гэх хятад компанийн жолооч нас барсан бөгөөд энэ талаарх дуудлага цагдаагийн байгууллагад өнөөдөр 07:46 цагт бүртгэгдсэн байна. Энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутагт БНХАУ-ын “Омог цагаан шонхор” ХХК-ийн нүүрс тээврийн машинд гал гарч, тус автомашинаар тээвэр хийж явсан жолооч түлэгдсэн. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч, эмчилгээгээ даалгүй нас барсан юм.

Хуваалцах