Цагаан хадны суурьшилын бүсэд нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа
Өмнөговь аймгийн Засаг даргын 987 тоот захирамж, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 16/171 удирдамжийн дагуу ажиллаж буй ажлын хэсгийн хүрээнд 9-р сарын 14-15 ны өдрүүдэд Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ээс санаачлан Цагаан хадны суурьшлын бүсийн иргэд, НАБТ-уудыг хамруулан нийтийн хог цэвэрл
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын 987 тоот захирамж, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 16/171 удирдамжийн дагуу ажиллаж буй ажлын хэсгийн хүрээнд 9-р сарын 14-15 ны өдрүүдэд Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ээс санаачлан Цагаан хадны суурьшилын бүсийн иргэд, НАБТ-уудыг хамруулан нийтийн хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллахад ЭИХХЦХХ хэлтсийн хяналтын улсын байцаагч нар, Хайрхан багийн удирдлагууд, гэрээт цагдаа нар хамтран хяналт тавьж ажиллаа.
Хог цэвэрлэгээнд нийгмийн хариуцлагын хүрээнд Уужим од ХХК, Алтан говь ХХК, Энгүүн болор ХХК, Өмнөговь Авто-тээвэрчдийн нэгдсэн холбоо, Цагаан хад хөгжлийн гарц ТББ зэрэг байгууллагууд хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, техникийн хэрэгслүүдийг ажиллуулж нийт 300 гаруй иргэд, аж ахуй нэгж оролцон Цагаан хадны суурьшилын бүсийг тойрсон 10 гаруй хогийн цэгээс 20 самосвал буюу 400 м/куб хогийг ачуулж нийтийн хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Өмнөговь аймаг


















