Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан халаадны даралт ихсэх өвчин...

Эмнэлгийн цагаан халаадны даралт ихсэх өвчин, хуурамч даралт ихсэх өвчин гэж байдаг. Өвчтөн эмнэлэгт үзүүлэх үед даралт өндөр хэмжигдэх мөртлөө гэртээ байх үед хэвийн байх тохиолдол байдаг аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан халаадны даралт ихсэх өвчин...
Цагаан халаадны даралт ихсэх өвчин.... Зураг: МҮОНРТ

Эмнэлгийн цагаан халаадны даралт ихсэх өвчин, хуурамч даралт ихсэх өвчин гэж байдаг. Өвчтөн эмнэлэгт үзүүлэх үед даралт өндөр хэмжигдэх мөртлөө гэртээ байх үед хэвийн байх тохиолдол байдаг аж. Түүнчлэн заримдаа гэртээ байх үед даралт ихсэх мөртлөө эмнэлэгт ирээд хэмжүүлэхээр буурсан байх тохиолдол мөн байдаг байна.

Зөвхөн цагаан халаадны гэлтгүй даралт ихсэх өвчтэй хүмүүст эмч нар дараах зөвлөгөөг хүргүүлж байна. Нэгдүгээрт, даралт ихдэх өвчтэй хүмүүс эм ууж байгаа бол эмэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Эм уухаас илүү ач тустай нэг зүйл бол давсны хэрэглээгээ багасгах. Давс их хэрэглэдэг бол эм уусан ч гэсэн даралт ихсэж байдаг. Дараагийн нэг арга бол амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах хэрэгтэй. За бас илүүдэл жинтэй юу, үгүй юу, унтаж амарч чадаж байна уу. Хэт их стрессдэж байна уу гэдгээ байнга хянаж байх шаардлагатай.

Үүнээс гадна хөдөлгөөний хомсдолтой, тамхи их татдаг, судасны хатууралтай, даралт ихсэх өвчтэй, мөн дээр нь архины хэрэглээ их бол зүрхний булчинг гэмтээж байдаг ажээ.

Хуваалцах