Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан морин жилийн түүхийг АН-д бэлэглэлээ

Гамма агентлагийн захирал С.Цацралт, СГЗ, сэтгүүлч С.Амарсанаа, Т.Энхболд нар Ардчилсан хувьсгалын баярын өдрүүдэд Төрийн ордны үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнд багтсан түүхэн зургаа Ардчилсан намд хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан морин жилийн түүхийг АН-д бэлэглэлээ
Цагаан морин жилийн түүхийг АН-д бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Гамма агентлагийн захирал С.Цацралт, СГЗ, сэтгүүлч С.Амарсанаа, Т.Энхболд нар Ардчилсан хувьсгалын баярын өдрүүдэд Төрийн ордны үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнд багтсан түүхэн зургаа Ардчилсан намд хүлээлгэн өглөө.

Үзэсгэлэнд 100 орчим гэрэл зурагт багтсан юм. Гэрэл зурагчин С.Цацралт бүтээлийн дээж болох “Майн баярын өглөө” сэдэвт зургаа гардуулж өгөхдөө “Тухайн үед гэрэл зураг авахад хүртэл хэцүү байсан. Хөдөлмөрчдийн баярын жагсаалыг авахын тулд Төв үйлдвэрчний эвлэлийн 306 тоот өрөөний цонхоор авна гэдгээ урд өдөр нь Төрийн тусгай хамгаалалтын газарт мэдэгддэг байсан” гэж дурсамжаасаа хуваалцав.

Мөн энэ үед “Хөдөлмөр” сонинд ажиллаж байсан сэтгүүлч С.Амарсанаа “Одоогийн залууст тухайн үед гадаад паспорт байхгүй байсан гэхээр гайхаад байдаг. Тэгвэл Ардчилсан хувьсгалаар л энэ сайхан зүйлүүдийг бий болгосон. Тэгвэл тэр Ардчилсан хувьсгалын түүхэн агшнуудыг хальсанд буулгасандаа бид баяртай байдаг юм” хэмээв.

Хуваалцах