Цагаан ордны олон нийттэй харилцах албаны даргыг огцруулжээ
АНУ-ын Цагаан ордны олон нийттэй харилцах албаны дарга Энтони Скарамуччиг энэ албанд томилсноос хойш 10 хоногийн дараа огцрууллаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор
Мэдээллийн алба

АНУ-ын Цагаан ордны олон нийттэй харилцах албаны дарга Энтони Скарамуччиг энэ албанд томилсноос хойш 10 хоногийн дараа огцрууллаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Скарамуччи сайн дураараа ажлаа өгөхөөр шийдвэрлэсэн хэмээн энэ талаар тайлбарласан байна.
Гэвч Скарамуччигийн холбогдсон шуугиан, цагаан ордны тамгын газрын даргын томилгоо түүнийг огцруулахад нөлөөлсөн гэж хэвлэлийнхэн таамаглаж байгаа аж. Энтони Скарамуччи олон нийттэй харилцах албыг тэргүүлэх болсон даруйдаа Цагаан ордны тамгын газрын дарга асан Райнс Прибус, Ерөнхийлөгч зөвлөх Стив Бэннон нарыг зохисгүй үгээр доромжилж шүүмжилсэн нь хэвлэлүүдээр цацагдсан. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер мөн л Райнс Прибусын өмнө ажлаа өгсөн.
Харин энэ удаад шинээр томилогдсон тамгын газрын дарга Келлитэй таараагүй учир өөрөө ийнхүү огцроход хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор чөлөөнд гарсан генерал Келлиг Цагаан ордон дахь хуваагдсан фракциудын хяналтыг шуурхай гартаа авч чадаж байна гэж дүгнэж байгаа ажиглагчид ч байгаа юм.


















