Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цагаан ордны тэргүүн галт зэвсгийн хуулийг чангатгахаар төлөвлөж байна

“Америкийн хууль тогтоогчид галт зэвсгийн хууль болон цагаачлалын асуудалд шинэчлэл хийх тухайд нэгдэх хэрэгтэй” гэж Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт твиттертээ бичжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан ордны тэргүүн галт зэвсгийн хуулийг чангатгахаар төлөвлөж байна
Цагаан ордны тэргүүн галт зэвсгийн хуулийг чангатгахаар төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

“Америкийн хууль тогтоогчид галт зэвсгийн хууль болон цагаачлалын асуудалд шинэчлэл хийх тухайд нэгдэх хэрэгтэй” гэж Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт твиттертээ бичжээ. Мөн тэрээр Охайо Техас мужуудад болсон халдлагын талаар ард түмэндээ хандан үг хэлэх гэж байгаагаа мэдэгдсэн байна.

Цагаачлалын асуудалд шинэчлэл хийх нь галт зэвсгийн хяналтыг чангатгах хуультай хэрхэн уялдаж байгааг Трамп тайлбарласангүй хэмээн зарим хэвлэлд бичсэн ч, тэрээр сүүлийн үед Америкт хүмүүс рүү гал нээсэн хэрэг удаа дараа гарах болсныг дурджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Техас, Охайо мужуудад гарсан хэргүүдийн үеэр хэрэгтнүүд цэргийн зориулалттай буу ашигласан байсан юм.

Хуваалцах